Халз мэтгэлцээнд бүтэлгүйтсэн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хувьд улс төрийн карьерыг нь шийдэх 48 цаг ирж байна гэж CNN суваг дамжуулжээ.
Долоодугаар сарын 5-нд тэрбээр АВС сувагт ярилцлага өгөх ёстой. Энэхүү ярилцлага нь өнгөрсөн халз мэтгэлцээнээс ч хүнд байх болно гэж CNN онцолжээ. Цагаан ордны тэргүүний олны өмнө хэлсэн үг бүрийн алдааг үнэлэх болно. Халз мэтгэлцээнд бүтэлгүйтсэний дараа Байден улс төрийн карьераа аврахын тулд бүхий л арга чаргыг хэрэглэж байна. Гэсэн хэдий ч нам нэгтнүүд нь болон намын ивээн тэтгэгчид, ард олон Байденыг төрийн тэргүүн асан Доналд Трампыг ялна гэдэгт эргэлзэж байна. Халз мэтгэлцээнийг үзсэн 50 сая хүний ой санаанд Байден “тэнэг, сул дорой болон бүхий л хүчээрээ тэмцэж байгаа” ерөнхийлөгчийн дүрээр үлдээд байна гэж CNN онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )