Харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зуржээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 11 сарын 27

 

АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Доналд Трампын шилжилтийн баг болон тус улсын одоогийн ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны хооронд харилцан ойлголцох санамж бичиг байгуулжээ.

Уг санамж бичгийн дагуу одоогийн засаг захиргаа ажлаа Трампын төлөөлөгчдөд шилжүүлэн өгөх ажиллагааг бүрэн хэмжээгээр эхлүүлэх юм байна. Доналд Трамп ирээдүйн засаг захиргаанд ажиллах хүмүүсийг сонгон авсны дараа Жо Байдены засаг захиргаатай байгуулсан санамж бичгийг хэрэгжүүлж эхэлж байна. Засгийн газрын гишүүнд нэр дэвшсэн хүмүүс яам, агентлаг бүрд өөрийн багийг илгээж, маш чухал бэлтгэл ажлыг эхлүүлж, засгийн эрхийг эмх цэгцтэй шилжүүлж дуусгах боломжийг санамж бичиг олгож байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахаха(66.181.166.134) 2024 оны 11 сарын 27

Энэ сайтанд бас нэг орчуулж чаддаггүй мал нэмэгдсэн бололтой

0  |  0
Top