Байден, Трамп нар халз мэтгэлцээн хийхээр тохиролцов

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 16

 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Цагаан ордны тэргүүн асан Доналд Трамп нар ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хүрээнд есдүгээр сарын 10-нд халз мэтгэлцээнд оролцох АВС сувгийн урилгыг хүлээн авсан тухай мэдэгджээ.

Трамп, Байден нар үүнээс өмнө зургаадугаар сарын 27-нд CNN агентлагаас явуулах халз мэтгэлцээнд оролцох урилгыг мөн хүлээн авсан байна.

Энэ талаар Байден Х сүлжээгээр, Трамп өөрийн Truth Social сүлжээгээр мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top