Трампыг ялахад испани хэлтэй сонгогчдын дэмжлэг хүчтэй нөлөөлжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 11 сарын 07

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Доналд Трамп испани хэлтэй сонгогчид, залуучууд болон дээд боловсролгүй америкчуудын дэмжлэгийг хүлээж, бараг бүх орон даяар олонхын санал авснаар АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.

Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Трамп хөдөлмөрчдийг дэлхийн эдийн засгийн өрсөлдөөнөөс хаацайлан хамгаална гэж амлахын зэрэгцээ татварыг багасгах олон санал дэвшүүлсэн нь түүний нэр хүндийг ажилчин ангид хамаарах сонгогчдын дунд ихээхэн өсгөж, төрийн тэргүүний сонгуульд ялалт байгуулахад нь тусалсан гэж үзэж байна.

Судалгааны Edison Research компанийн явуулсан судалгаагаар, испани хэлтэй сонгогчдын 46% нь Трампын төлөө саналаа өгсөн нь 2020 оны сонгуультай харьцуулбал 14 хувиар өссөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top