АНУ хуурай газар дээр хар тамхины наймаатай тэмцэнэ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ хуурай газар дээр хар тамхины хууль бус наймааны эсрэг тэмцлээ үргэлжлүүлэхээр төлөвлөж байна гэж Цагаан ордны тэргүүн Доналд Трамп мэдэгджээ.

“Хар тамхи тээвэрлэдэг хөлөг онгоцнуудад цохилт өгсний үр дүнд хар тамхины хууль бус наймаа багагүй хумигдаад байна. Тиймээс бид энэхүү тэмцлээ хуурай газар дээр үргэлжлүүлнэ. Юуны өмнө хар тамхи тээвэрлэдэг хөдөг онгоцнуудын асуудлыг шийдэх ёстой байсан. Учир нь хуурай газарт цохилт өгч эхэлсэн бол гэмт этгээдүүд хөлөг онгоцнууд руу шилжих байсан. Харин өдгөө хар тамхи тээвэрлэдэг хөлөг онгоц үлдээгүй тул бид ийн хуурай газарт цохилт өгч эхэлнэ” гэж Трамп мэдэгдсэн байна.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top