Европын холбооны улсуудаас мансууруулах бодис оруулж ирдэг бүлэг этгээдийг баривчиллаа.
Тодруулбал, энэ оны есдүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Европын холбооны гишүүн улсуудаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, худалдан борлуулдаг нэг бүлгийн найман этгээдийг дайчлан баривчиллаа.
Энэ үеэр 300 орчим хүн нэг удаа хэрэглэх хэмжээний синтетик төрлийн бодисыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Цагдаагийн байгууллагаас гадаад улсаас хууль бусаар нийлүүлэгдэж буй синтетик төрлийн мансууруулах бодисын хууль бус хэрэглээг таслан зогсоох чиглэлээр үе шаттай арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлж байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх тусгай дугаар: 1116.

Сэтгэгдэл ( 0 )