Донтолтын эсрэг эмчилгээ нэрээр "МАНСУУРУУЛАХ БОДИС" олгож байж болзошгүй

Б.Цог | Zindaa.mn
12 цагийн өмнө

Хар тамхинд донтогч нарыг амины орон сууцанд байрлуулж, мансууруулах бодисын донтолтын эсрэг эмчилгээ хийх нэрээр, сэтгэцэд нөлөөт бодис “олгож” хууль зөрчиж байж болзошгүй гэх мэдээлэл бидэнд ирлээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн гуравдугаар хороо “Грейс” төвд үйл ажиллагаа явуулдаг “АЗ ТЭСА Сэтгэц, Мэдрэл, Донтолт, Хордлогын Эмнэлэг” нь архи согтууруулах ундаа, хар тамхи мансууруулах бодист донтсон иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг гэх бөгөөд мансууруулах сэтгэц, нөлөөт бодисын хамааралтай иргэдийг хотын гадна байрлуулж, дээрх үйлчилгээг үзүүлдэг гэжээ.

 “АЗ ТЭСА Сэтгэц, Мэдрэл, Донтолт, Хордлогын Эмнэлэг” нь Улаанбаатар хотод байрлах эмнэлэгтээ иргэдийг хүлээн авч, хоногийн 180 мянган төгрөгөөр хордлого тайлах эмчилгээ хийдэг.

Харин хар тамхи, мансууруулах бодист донтсон иргэдийг хотын гадна “Найрамдал” зуслангийн орчимд бай хувийн орон сууцанд байрлуулж, хоногийн 400 мянган төгрөгөөр сэтгэл заслын эмчилгээ хийдэг боловч эмчлүүлэгчдэд эдгэрнэ гэх баталгаа өгдөггүй байна.

Тэгвэл дээрх эмнэлэг нь хамгийн сүүлийн үеийн мэдээллээр буюу 2026 оны гуравдугаар сарын байдлаар Эрүүл мэндийн яамнаас гаргасан Монгол Улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байгууллагын жагсаалтад багтаагүй байгаа юм.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр, “АЗ ТЭСА Сэтгэц, Мэдрэл, Донтолт, Хордлогын Эмнэлэг”-ийн “эзэн” нь СЭМҮТ-ийн  Сэтгэцийн эмгэг судлалын II клиникийн эрхлэгч асан Б.Алтанзул гэх ба тэрбээр СЭМҮТ-д ажиллаж байх хугацаандаа өвчтөнийхөө халамжийн мөнгийг хувьдаа завшсан хэргээр ял авч байжээ.

Энэ тухай мэдээлэл Шүүхийн мэдээллий нэгдсэн санд үлджээ.

Товчилбол, Монгол улсын иргэн  Ц.Э нь 13 настайдаа тархиндаа гэмтэж унаж татдаг болсон бөгөөд СЭМҮТ-д  F07.8, F99 оношоор 2021 оны 07-р сарын 06-ны өдрөөс хэвтэн эмчлүүлсэн байна. Энэ үеэр түүний эмчлэгч эмч болох СЭМҮТ-ийн  Сэтгэцийн эмгэг судлалын II клиникийн эрхлэгч Б.Алтанзул “ …эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөн халамжийн мөнгөөрөө хаа хамаагүй эм авч болохгүй” гээд нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг банкны картыг нь хураан авсан байна.

Уг нь СЭМҮТ-д F-99 оноштой байнгын хэвтэн эмчлүүлдэг 219  иргэн байдаг. Тэдний 98 эмчлүүлэгчийн нийгмийн халамж авдаг картыг хариуцан ажилладаг хүн СЭМҮТ-д байдаг бөгөөд сардаа хоёр удаа дэлгүүрээс өөрсдийнх нь зөвшөөрлөөр хэрэгцээт зүйлсийг нь худалдан авч өгдөг байтал Б.Алтанзул толгой мэдэн бусдын тэтгэмжийг хүнс авах, кино театр, кофе шоп зэрэгт  хувьдаа ашигласан байжээ.

F07.8  Тархины өвчин гэмтэл үйлийн  хямралын шалтгаант ба бие хүний төрөх үйлийн бусад органик эмгэг буюу унаж татдаг үүний улмаас сэтгэцийн өөрчлөлтөд ордог.

F-99  Хүнд хэлбэрийн сэтгэцийн эмгэг буюу заавал урт хугацаанд хэвтэн эмчлүүлэх шаардлагатай онош ажээ.

Эмчлүүлэгч Ц.Э-ийн хувьд унаж татахгүй л бол харилцахад хэвийн нэгэн гэдгийг гэр бүлийнхэн болон  СЭМҮТ-ийн ажилчид баталдаг.

Чухам энэ үеэс буюу эмнэлэгт хэвтсэн үеэсээ тэрбээр өөрийнхөө нийгмийн халамжийн тэтгэврийг авч чадахгүй, ойр зуурын хэрэглээний юмаа ч авч чадаагүй байна. Энэ талаар тэрбээр гэр бүлийнхэндээ хэлж байсан ч хэрэг шалгагдаагүй бөгөөд СЭМҮТ-ийн дотоод хяналтаар тодорхой болж хэргийг АТГ-аас шалгаж эхэлсэн байна.

Мөрдөн байцаалтын явцад  Б.Анхзул нь СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан Ц.Э-д нийгмийн халамж хэмээн төрөөс

  •  2021оны 10-р сарын 14-ны өдрөөс 2023 оны 06-р сарын 16-ны өдөр хүртэл сар бүр 288 000,
  • 2023 оны 07-р сарын 14-ны өдрөөс  2024 оны 03-р сарын 14-ны өдөр хүртэл сар бүр 324 000,
  • 2024 оны 04-р сараас он дуустал сар бүр 375 000 төгрөг,
  • 2025 оны нэгдүгээр сараа арваннэгдүгээр сар хүртэл сар бүр 397 500 төгрөгийн нийт   16 720 000  төгрөгийн нийгмийн халамжийн тэтгэврийг ДӨРВӨН ЖИЛ НЭГ САРЫН турш ашигласан болох нь нотлогдсон байна.

Энэ хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026.09.04-ны өдөр хэлэлцээд, түүнийг анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирлоо барагдуулсан болон хувийн байдлыг нь харгалзан үзэж хоёр жилээр зорчих эрх хязгаарлах ял оноож,  37 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь багтааж шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (124.158.105.138)  42 минутын өмнө

Энэ эмч угаасаа бүтэхгүй эмчлэх эрхгүй болгооч

0  |  0
Zochin (124.158.105.138)  42 минутын өмнө

Энэ хүн ч засрахгүйн бналдаа

1  |  0
Zochin (122.201.31.199)  43 минутын өмнө

Horih yal uguuch yundaa tolgoig n ilsiin hun hairldaggui novsh ve

1  |  0
Top