ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
52 минутын өмнө

Өнөөдөр 2026.09.29. Энэ жилийн 272 дахь өдөр ба он дуустал 93 хоног үлдлээ. Монгол эх оронд маань нар 06 цаг 47 минутад мандлаа, 18 цаг  38 минутад жаргана.

Улаанбаатар хотод ялимгүй хур тунадастай. Өдөртөө 3 хэм дулаан, шөнөдөө 4 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн зүрхний өдөр, Хүнсний хог хаягдлын тухай мэдээллийг түгээх олон улсын өдөр тохиож байна. Орост Машин үйлдвэрлэлийн салбарын ажилчдын өдөр бол Аргентинд Зохион бүтээгчдийн өдөр, Мексикт Эрдэнэшишийн баяр, Австралид Цагдаа нарын дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Италийн улстөрч Сильвио Берлускони, Польшийн Ерөнхийлөгч асан, Нобелийн энх тайвны шагналт Лех Валенса, Украины хөлбөмбөгч, тус улсын шигшээ багийн дасгалжуулагч  Андрей Шевченко, Германы хөлбөмбөгч Пер Мертезакер, Америкийн сагсан бөмбөгч Кевин Дюрант зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1956 оны энэ өдөр БНМАУ ба Бирмийн Холбооны улсын хооронд дипломат харилцаа тогтоожээ.

1991 оны энэ өдөр БНМАУ-ын бурханы шашны төв Гандантэгчэнлин хийдийн урилгаар 14 дүгээр Далай ламын БНМАУ-д хийсэн айлчлал дуусжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1897 оны энэ өдөр Буэнос Айрест анх удаа танго бүжиг хийж байв.

1913 онд Францын нисгэгч Морис Прево “Deperdussin” онгоцоор анх удаа 200 км/ц хуртай нисжээ.

1916 оны энэ өдөр Жон Рокфеллер дэлхийн анхны тэрбумтан болов.

1943 оны энэ өдөр Токиогийн шүүх Оросын тагнуулч Рихард Зоргед цаазын ял оноожээ.

1963 оны энэ өдөр Зөвлөлтийн атомын шумбагч онгоц “К-181” Хойд туйл дээр гарч ирэв.

1988 оны энэ өдөр Нобелийн энх тайвны шагналыг НҮБ-ын энхийг сахиулах хүчинд олгожээ.

2006 оны энэ өдөр Бразилд «Боинг-737» онгоц сүйрчээ. 

2013 онд “Боко Харам” бүлэглэл Нигерийн коллежид гал нээж, 44 хүн амиа алдав.

Энэ өдөр үс засуулвал эд малын гарлагатай   

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top