Г.Наранцэцэг өрсөлдөгчөө 46 секундэд иппоноор буулган авлаа

О.Должин | Zindaa.mn
44 минутын өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн тэмцээнд Монголын тамирчин, ОУХМ Ганбаатарын Наранцэцэг амжилттай өрсөлдөж байна.

Эмэгтэй жүдочдоос тэмцээний салхийг хагалж, татамид гарсан Тбилиси, Антальягийн “Их дуулга”-ын аварга Г.Наранцэцэг эхний барилдаандаа Тажикистаны Алия Муминоваг 46 секундэд иппоноор буулган авлаа.

Ингэснээр тэрбээр хагас шигшээд өнгөрсөн оны Улаанбаатар болон Парисын “Их дуулга”-ын аварга, Японы жүдоч Мицуки Кондотой хүч үзнэ.

Гэрэл зургийг: Д.Бямбажаргал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top