Өнөөдөр 2026.09.30. Энэ жилийн 273 дахь өдөр ба он дуустал 92 хоног үлдлээ. Монгол эх оронд маань нар 06 цаг 48 минутад мандлаа, 18 цаг 36 минутад жаргана.
Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 6 хэм дулаан, шөнөдөө 6 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын орчуулгын өдөр тохиож байгаа бол АНУ-д Хүмүүсийг хайрлах өдөр, Канадад Эдгэрлийн өдөр, Польшид Хөвгүүдийн баяр, Украинд Номын сангийн өдөр, Ботсванад Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Италийн жүжигчин, загвар өмсөгч Моника Беллуччи, Францын жүжигчин, Оскар, Алтан бөмбөрцөг шагналын эзэн Марион Котийяр, Францын сагсан бөмбөгийн тамирчин Жоффре Ловернь, дэлхийн гурван удаа, Европын таван удаагийн аварга, гимнастикийн тамирчин Алия Мустафина, Формула-1 ангиллын дэлхийн дөрвөн удаагийн аварга, авто уралдаанч Макс Ферстаппен зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1791 оны энэ өдөр Венад В.Ц.Моцартын сүүлчийн дуурь болох “Шидэт лимбэ” дуурийн нээлт болжээ.
1809 онд АНУ-д индианчууд 1.2 сая га газраа өгөх тухай гэрээ байгуулжээ.
1882 онд Висконсин мужийн Фокс гол дээр дэлхийн анхны усан цахилгаан станц ажиллаж эхлэв.
1902 оны энэ өдөр хиймэл торго буюу вискосийг патентлав.
1929 оны энэ өдөр Английн ВВС суваг анх цацагдав.
1941 онд Германы Москва руу довтлох “Хар салхи” ажиллагаа эхэлжээ.
1954 оны энэ өдөр АНУ-ын “USS Nautilus” анхны цөмийн шумбагч онгоц ашиглалтад оржээ.
1994 оны энэ өдөр Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөл Израилын эсрэг зарласан эдийн засгийн бойкотыг 46 жилийн дараа цуцалж буйгаа мэдэгдэв.
1999 онд Оросын цэрэг Чеченийн нутаг дэвсгэрт орж ирэв.
2015 оны энэ өдөр ОХУ Сирид цэргийн ажиллагаа эхлүүлжээ.
2022 оны энэ өдөр ОХУ Украины Донецк, Луганск, Запорож, Херсон мужуудыг нэгтгэв.
Энэ өдөр үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )