Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ОУХБХ) болон Азийн хөлбөмбөгийн холбооны “Элит” ангиллын шүүгч Өнөржаргалын Батцэцэг “Айчи-Нагояа-2026” Азийн XX наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хагас шигшээ шатны Япон, БНСУ-ын шигшээ багийн тоглолтыг шүүлээ.
Тэрбээр тус тоглолтод Вьетнам, Мьянмар, Тайландын шүүгчдийн бүрэлдэхүүнтэй хамтран ажилласан байна.
Ө.Батцэцэгийн хувьд Азийн наадмын хагас шигшээ шатны тоглолтыг дахин шүүж байгаа бөгөөд 2023 онд зохион байгуулагдсан “Ханжоу-2022” Азийн XIX наадмын финалын шатны тоглолтыг шүүсэн Монголын анхны шүүгч болж, түүхэнд нэрээ үлдээж байсан юм.
Түүний энэ удаагийн томилгоо нь Монголын хөлбөмбөгийн шүүгчдийн ур чадвар, олон улсын тэмцээний түвшинд хүлээн зөвшөөрөгдөж буйг харуулсан үйл явдал боллоо. Мөн Монголын эмэгтэй шүүгчид тив, дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд өндөр түвшинд ажиллах боломжтойг харуулсан томоохон жишээ болж байна.


Сэтгэгдэл ( 0 )