Нагояа2026 | К.Ёолк Азийн наадмын АВАРГА боллоо

Э.Тэргэл | Zindaa.mn
2 цагийн өмнө

Жүдо бөхийн 66кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Казирбекийн Ёолк алтан медалийн төлөө Улаанбаатар, Астанагийн Их дуулгын аварга Узбекистаны Абдурахим Нутфуллоевтай барилдаж, даралтаар цэвэр яллаа. 

Ийнхүү ОУХМ К.Ёолк энэ удаагийн Азийн наадмын Монгол Улсын багийн анхны алтан медалийг хүртэж, Азийн наадмын түүхэн дэх Монгол Улсын 27 дахь аваргаар тодорлоо.

Жүдочийн хувиар К.Ёолк Азийн наадмын найм дахь аварга болж, 2014 оноос хойш тасраад байсан Азийн наадмын алтан медалийг хүртэж байна.

Гэрэл зургийг Ч.ГАНБАТ | Gnb.mn

Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top