Олон улсын хэмжээний мастер П.Мөрөн Дэлхийн ралли-рейдийн аварга шалгаруулах тэмцээний Rallye du Maroc уралдааны нэгдүгээр үе шатыг 2-р байраар амжилттай дуусгалаа.
Тэрбээр уралдааны эхний үе шатны замын нөхцөл маш хүнд байсныг онцолж, уулын хэсэг ихтэй, шулуун замд том чулуунуудтай байсан нь бараг эндуро уралдаан шиг байсныг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
П.Мөрөн өнөөдөр Монголын цагаар 16:47 цагт Rallye du Maroc уралдааны 2-р үе шатны гараанаас гарна.
Энэ өдөр тамирчид нийт 423 км зам туулах бөгөөд үүнээс 300 км нь цаг хэмжих тусгай уралдааны хэсэг байх юм.
Хоёрдугаар үе шат Атласын нурууны уулын хэсгээс эхэлж, цааш чулуурхаг зам болон элсэн хэсгээр үргэлжлэхээр төлөвлөгджээ.

Сэтгэгдэл ( 0 )