.jpg)
АНУ-ын Пентагоны тэргүүн Пит Хегсет ирэх арваннэгдүгээр сард болох Конгрессын завсрын сонгуульд гаднаас нөлөөлөх гэсэн аливаа санаархалтай тэмцэх зорилгоор тагнуулын албад болон цахим орон зайг ашиглах үүрэг өгчээ.
Axios порталын эх сурвалж дурдан мэдээлснээр, сонгуульд гаднаас нөлөөлөх гэсэн аливаа үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох, арилгахын тулд хамгийн сүүлийн үеийн тагнуулын болон цахим нөөц хүчин чадлыг дайчлахыг үүрэгдсэн байна.
Энэ хүрээнд хиймэл оюун ухааны технологийг нэн түрүүнд ашиглахаар болжээ. Албан чиглэлд сонгуулийн тойргууд руу цэргийн алба хаагчдыг илгээх заалт ороогүй ч АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ийм асуудлыг үгүйсгээгүй байна.
Пентагон нь гаднын заналхийллийн таалаарх мэдээллийг цуглуулах, бэлтгэхийн тулд цэргийн тагнуулын хэрэгслүүдийг ашиглахын сацуу АНУ-ын сонгуулийн эсрэг чиглэсэн гаднын субъектуудын зүгээс ирж болзошгүй цахим аюултай тэмцэх чиглэл авчээ.
Ирэх арваннэгдүгээр сарын 3-нд Конгрессын завсрын сонгууль болно. Сонгуулиар Сенатын танхимын 100 гишүүний 33, Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүнийг сонгох юм. Өдгөө бүгд найрамдахчууд Конгрессын хоёр танхимд олонхыг бүрдүүлж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )