АНУ-ын хуурай замын цэргийн сайд Дрисколл огцрохоо мэдэгджээ

Я.Болор | Zindaa.mn
15 минутын өмнө

 

АНУ-ын хуурай замын цэргийн сайд Дэниел Дрисколл албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгчээ. Тэрбээр сүүлийн хэдэн сар Пентагоны тэргүүн Пит Хегсеттэй үзэл бодлын зөрчилтэй байсныг The Wall Street Journal сонин онцолсон байна.

Тус хэвлэлийн мэдээлснээр, Дрисколл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын бодлогыг хэрэгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж, түүхэн цэргийн ажиллагаануудын үеэр удирдах чадвараа харуулж, хуурай замын цэргийн байлдааны бэлэн байдлыг онцгой нэмэгдүүлж, ОХУ, Украины хооронд яриа хэлэлцээ явуулахад туслалцаа үзүүлсэн гэж Цагааны ордны төлөөлөгч Анна Келли онцолсныг тус сонин дурджээ. Тэрбээр, АНУ-ын хуурай замыг цэрэг хэзээ хэзээнээс хүчтэй болсон нь цэргийн ерөнхий командлагч, цэргийн сайд хоёрын хамтын ажиллагааны үр дүн хэмээн онцлон тэмдэглэжээ.

2025 оны арваннэгдүгээр сард Трамп Украины хямралыг зохицуулах ажлын хэсэгт Дрисколлыг оруулсан. 2026 оны хоёрдугаар сард тэрбээр Женев хотноо болсон Москва, Киев, Вашингтоны гурван талт яриа хэлэлцээнд оролцож байв.

NBC News сувгийн дамжуулснаар, Дрисколл энэ оны есдүгээр сард албан тушаалаа өгөхийг хүсэж байсан ч Трампын засаг захиргаа түүнийг АНУ-ын хуурай замын цэргийн сайдын албан тушаалд энэ оныг дуустал үлдээхийг хүссэн байна.  “The Hill” сонинд бичсэнээр, Пентагоны тэргүүн Пит Хегсет энэхүү албан тушаалд өөрийн олон нийттэй харилцах асуудал хариуцсан туслах Шон Парнеллыг томилох боломжийг судалж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top