Баян-Өлгий аймгийн 49 эмчид холбогдох хэргийг шүүх долоо дахь өдрөө хэлэлцэж байна

О.Должин | Zindaa.mn
13 минутын өмнө

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг болон сумдын Эрүүл мэндийн төвийн эмч нар зэрэг нийт 49 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Ховд аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх долоо дахь өдрөө хэлэлцэж байна.

Тэднийг хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоох болон сунгахдаа нийт 415 удаагийн үйлдлээр бусдаас хахууль авсан, өвчтэй хүмүүст олгодог тэтгэвэр, тэтгэмжийг эрүүл хүмүүст үндэслэлгүйгээр олгосон хэрэгт холбогдуулжээ.

Мөн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдоод байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top