Улаанбаатар хотод агаар бохирдуулагч таван үзүүлэлтийн агууламж 3, 4 дүгээр хорооллын эцэс орчимд хамгийн өндөр хэмжээнд хүрчээ. Тухайлбал, тус бүсийн орчимд РМ10 тоосонцрын агууламж 124 мкг/м³ болж, агаарын чанарын стандартаас 1.2 дахин, РМ2.5 тоосонцор 107 мкг/м³ болж, стандартаас 2.8 дахин их байв.
Мөн азотын давхар ислийн (NO₂) агууламж 73 мкг/м³ буюу стандартаас 1.4 дахин, хүхэрлэг хийн (SO₂) агууламж 73 мкг/м³ буюу 1.4 дахин, нүүрстөрөгчийн дутуу ислийн (CO) агууламж 6400 мкг/м³ буюу 1.6 дахин их гарсан байна.
Тухайн өдрийн хэмжилтээр нийслэлийн хэмжээнд РМ10 тоосонцрын агууламж 12–124 мкг/м³, РМ2.5 тоосонцор 10–107 мкг/м³, азотын давхар исэл 15–73 мкг/м³, хүхэрлэг хий 3–73 мкг/м³, нүүрстөрөгчийн дутуу исэл 557–6400 мкг/м³ байжээ.

Сэтгэгдэл ( 0 )