Улаанбаатар хотын болон 21 аймгийн төвд агаарын чанар хэмжих автомат станц сурилуулжээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Өмнөд Солонгосын байгаль, орчны яам, Байгаль орчны корпорацтай хамтран уг төслийг хэрэгжүүлсэн байна. Анх 2023 онд эхэлсэн уг төслийг 8.9 сая ам.долларын буцалтгүй тусламжаар санхүүжүүлжээ.
Автомат станц нь агаар дахь хүхэрлэг хий, азотын дан болон давхар ислүүд, PM2.5, PM10 нарийн ширхэглэгт тоосонцор, озон, нүүрстөрөгчийн дутуу исэл болон цаг уурын үзүүлэлтийг тасралтгүй хэмжих юм байна. Түүнчлэн уг хэмжилтийн мэдээлллийг agar.gov.mn цахим хуудаст бодит цагийн горимоор байршуулж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )