
Баянгол, Чингэлтэй дүүргийн сонгогдсон 5000 орчим айл өрхийн байр, сууцыг дулаалж, шингэрүүлсэн шатдаг хийн халаалтад шилжүүлэх ажил 70 орчим хувьтай байгааг Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас мэдээллээ.
Төслийн дагуу БНХАУ-ын “Haier”, “Hisense” компаниас таван мянга орчим халаалтын зуух, 20 мянган хийн баллон авах юм. Түүнчлэн Чингэлтэй дүүрэгт хий цэнэглэх 7 цэг байгуулахаас 5, Баянгол дүүрэгт зургаан цэг ашиглалтад ороход бэлэн болоод байна.
Аюулгүй ажиллагааг хангахын тулд хийн түлш борлуулах цэгүүдэд тэсрэлтээс хамгаалсан цахилгаан тоноглол, агааржуулалт, хий мэдрэгч, гал хамгаалалтын хэрэгслүүдийг суурилуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )