Агаарын чанарыг 6 үзүүлэлтээр мэдээлж байна

Я.Болор | Zindaa.mn
39 минутын өмнө

БОАЖС-ын 2018 оны аравдугаар сарын 10-ны өдрийн А/387 дугаар тушаалаар Агаарын чанарыг агаарын чанарын индексээр үнэлэх, мэдээлэх журмыг баталсан.

Энэхүү журмаар Агаарын чанарыг Агаарын чанарын индексээр 6 түвшинд ангилан ангиллын түвшин тус бүрд харгалзах индексийн тоон үзүүлэлт, өнгөт тэмдэглэгээ болон хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тодорхойлсон.

Агаарын чанарыг агаарын чанарын индексээр үнэлэн хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг харуулсан мэдээллийн самбарыг Чингэлтэй дүүрэг Жуулчны гудамж болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлууллаа.

Улаанбаатар хотын агаарын чанарыг үндсэн 6 үзүүлэлт болох хүхэрлэг хий, азотын давхар исэл, РМ10 болон РМ2,5 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон гэсэн үзүүлэлтүүдийг энэхүү гэрэлт самбараар үзүүлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top