АНУ-ын дайны сайд Пит Хегсет Израилд анх удаа айлчлахаар зэхэж байна гэж CNN суваг эх сурвалж дурдан дамжуулжээ. Хегсет Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон батлан хамгаалахын сайд Исраэл Кацтай уулзана.
Тэрбээр айлчлалынхаа үеэр Турк улсад F-35 сөнөөгч онгоц нийлүүлэхтэй холбоотой Израилын болгоомжлолыг арилгахаар зорьж байна гэж CNN тодруулсан байна. Хегсет өдгөө Туркт болж буй НАТО-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг дагалдан яваа. Энэ сарын 8-нд шилжих шөнө АНУ-ын зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгсөн нь түүний Израилд хийх айлчлалд нөлөөлөх эсэх нь тодорхойгүй байна тус телевиз онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )