АНУ-ын Ираны эсрэг явуулсан цэргийн ажиллагааны өртгийг үнэлжээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ-ын Пентагоны Ираны эсрэг явуулсан цэргийн ажиллагааны өртөг нь 40 тэрбум ам.долларт хүрчээ.

Стратеги, олон улсын судалгааны төвийн / CSIS / илтгэлээс үзвэл, эл зардлын ихэнх хэсгийг буюу 26 тэрбум ам.долларыг зэр, зэвсэг эзэлж байна. Цэргийн ажиллагааны зөвхөн эхний 100 цагт АНУ 3.7 тэрбум ам.долларыг зарцуулжээ. Үүнээс хойш цохилтын эрчим сулрахын хэрээр өдөр тутмын зардал мөн буурсан байна.

CSIS төвийн ахлах зөвлөх Марк Кансианы ярьснаар, Америкийн цэргүүд ширхэг нь 2.5 сая ам.долларын үнэтэй “Tomahawk” далавчит пуужин 1000 орчим ширхэг болон өндөр нарийвчлалтай, алсын зайн тусгалтай зэвсэглэлийг идэвхтэй ашиглажээ.

Цэргийн ажиллагааны нийт өртөгт мөн Америкийн цэргийн баазуудад учирсан хохирлыг мөн багтаасан байна. Гэхдээ үүнд Пентагоны төсөвт тусгасан үйл ажиллагааны зардлуудыг багтаагаагүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top