.jpg)
АНУ, Израилын зэвсэг хүчин энэ сарын 27-нд Израилд болох парламентын сонгууль, арваннэгдүгээр сарын 3-нд болох АНУ-ын Конгрессын завсрын сонгуулиас өмнө Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа сэргэхээр бэлтгэж байна гэж Axios портал эх сурвалж дурдан мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээллээр, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяху нар ирэх сонгуулиудаас өмнө Ираны эсрэг цэргийн ажиллагааг сэргээх боломжийн талаар хэлэлцсэн байна.
Энэ сарын 8-нд Трамп АНУ Конгрессын сонгуулиас өмнө Иранд цохилт өгөхгүй гэж мэдэгдэхээс өмнө талууд энэ талаар хэлэлцсэн байна. Гэсэн хэдий ч Израил, Америкийн зэвсэгт хүчин дайны бэлэн байдалд байгаа бөгөөд Трамп байр сууриа өөрчилсөн тохиолдолд бэлэн байх бэлтгэлээ хангаж байна гэж тус портал онцолжээ.
Трамп, Нетаньяху нар цэргийн ажиллагааг сэргээсэн тохиолдолд Ираны цэргийн болон цөмийн объектуудад цохилт өгөх боломжийг талаар ярилцсан байна. Ираны эсрэг ийн цэргийн ажиллагааг сэргээхийг Пентагоны тэргүүн Пит Хегсет болон АНУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд дэмжиж буйг Axios дурджээ. Харин Трампын ихэнх зөвлөхүүд Тегеранд эдийн засгийн болон бусад хэлбэрийн дарамт шахалт үзүүлэхийг дэмжиж байна. Трамп мягмар гарагт /2026.10.13/ сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ Вашингтон ойрын үед Ираны эсрэг авах арга хэмжээний талаар шийдвэр гаргана гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )