Тегеран АНУ-ын бүслэлтийг цуцлах, Ормузын хоолойг нээх, Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцүүлэгт шилжих нөхцөл бүхий шинэ саналыг Вашингтонд хүргүүлсэн тухай Axios портал эх сурвалж дурдан мэдээлжээ.
Саналыг Пакистаны зуучлагч талаар дамжуулан хүргүүлсэн байна. Шинэ санал нь мухардалд ороод байгаа яриа хэлэлцээг сэргээх, Ираны тал цөмийн хөтөлбөрийн хүрээнд ямар асуудлаар буулт хийх боломжтой зэрэг нөхцөлүүдийг заасан байна.
Ираны саналд Ормузын хоолойг тойрсон хямралыг зохицуулах, АНУ-ын бүслэлтийг цуцлах асуудлыг чухалчилсан байна. Ингэхдээ урт хугацаанд гал зогсоох эсвэл дайныг бүр мөсөн зогсоохыг санал болгожээ. Харин Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх яриа хэлэлцээг Ормузын хоолойг нээж, бүслэлтийг цуцалсны дараа эхлүүлэх боломжтойг дурдсан байна.
Axios порталын мэдээллээр, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2026.04.27/ Ираны чиглэлд цаашид авах арга хэмжээг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Цагаан ордны тэргүүн Ираны талтай утсаар хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )