Иран улс АНУ-тай яриа хэлэлцээний хоёрдугаар үе шатад төлөөлөгчдөө илгээх эсэх шийдвэр гаргаагүй байна гэж Ираны Tasnim агентлаг мэдээлжээ. АНУ Ираны боомтууд дахь хөдөлгөөний хориглолтыг цуцалсан тохиолдолд хэлэлцээний ширээний ард сууна гэж мэдэгджээ.
Үүнтэй зэрэгцэн өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын тэнгисийн хүчин гал зогсоох дэглэмийг зөрчин, Ираны худалдааны хөлөг онгоц руу гал нээсэн гэж Ираны зэвсэгт хүчний Хатам аль-Анбиа төв штабаас мэдээлжээ. Үүний хариуд Ираны тал АНУ-ын хэд хэдэн хөлөг онгоц руу дроны тусламжтай халдсан байна.
Энэ сарын 19-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын зэвсэгт хүчин Ираны туг бүхий ачаа тээврийн хөлөг онгоцыг саатуулсан тухай мэдээлсэн.

Сэтгэгдэл ( 0 )