АНУ Ираны хориглолтыг өргөжүүлэхэд бэлдэн, Иран дахь цэргийн ажиллагааны шинэ төлөвлөгөөг Трамп хэлэлцэж байна гэсэн мэдээлэл гарсны даруй газрын тосны зах зээл огцом өсөлтөөр хариу барилаа.
Brent маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 125 ам.долларт хүрч, Орос Украинд дайн эхлүүлснээс хойш анх удаа дээд хэмжээнд хүрчээ. Мягмар гарагт нэг баррель газрын тос 110 ам.доллар байв.
АНУ, Ираны яриа хэлэлцээ мухардалд орж, Ормузын хоолой хаалттай хэвээр той холбоотойгоор энэ долоо хоногт эрчим хүчний түүхий эдийн үнэ өссөн.
Axios сайтын мэдээлснээр, АНУ-ын жанжин штаб (Centcom) Ирантай хийж буй яриа хэлэлцээг мухардмал байдлаас гаргах үүднээс Иранд хүчтэй цохилт өгөх төлөвлөгөө боловсруулсан байна. Эх сурвалжуудын мэдээллээр, болзошгүй цохилтыг дэд бүтцийн объектуудад өгөхөөр төлөвлөж байгаа аж. Өөр нэг төлөвлөгөөгөөр, Ормузын хоолойн нэг хэсгийг эзэлж, арилжааны хөлөг онгоцнуудын хөдөлгөөнийг нээх боломжийг мөн судалж байна. Үүний тулд хуурай газрын цэрэг оруулах шаардлага гарахыг Axios тодруулжээ.
Тегераны зүгээс бүслэлтийг өргөжүүлсэн тохиолдолд Ормузын хоолойгоо хөлөг онгоц дамжин өнгөрөхөд саад хийсээр байх ба хоолойд ойртсон аливаа хөлгийг цэргийн бай гэж үзэхээ мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )