Газрын тосны ханш саарч эхэллээ

Б.Сэцэн | Zindaa.mn
41 минутын өмнө

Сүүлийн зургаан сарын дээд түвшиндээ хүрч өсөөд байсан газрын тосны ханш саарлаа. Зах зээл дээр брент төрлийн газрын тосны фьючерс ханш 2.21 ам.доллар буюу 1.89% буурч, баррель тутамдаа 114.51 ам.долларт хүрлээ. Харин WTI төрлийн газрын тосны фьючерс ханш 2.23 ам.доллар буюу 2.16% буурч баррель тутамдаа 101.04 ам.долларт хүрсэн байна.

Ийнхүү буурч байгаа нь АНУ-Ираны хооронд үүссэн асуудлыг булангийн орнуудын зуучлалаар шийдэх алхам хийгдэж эхэлсэнтэй холбоотой аж. Гэсэн ч Саудын Араб руу халдлага намжих төлөвгүй байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр брент төрлийн газрын тосны ханш 6%, WTI төрлийн газрын тосны ханш 2.3% өсөөд байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
буяа (66.181.187.154)  31 минутын өмнө

орос дезел түлш ану д зарсанаас болж буурч байгаа юм бишүү

0  |  0
Top