АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ирантай байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурж магадгүй гэх мэдээлэл цацагдсаны дараа газрын тосны ханш суларч эхэллээ. Тухайлбал брент маркийн газрын тосны ханш хоёр хувиар буурч, баррель нь 89 ам.долларт хүрлээ. Харин WTI төрлийн газрын тосны ханш 1.6 хувиар буурч, баррель тутамдаа 86 ам.долларт хүрсэн байна.
Энэ долоо хоногийн эхээр газрын тосны ханш чангарч байсан ч ийнхүү энхийн хэлэлцээрт хүрч болох тухай яриа гарсны дараа газрын тосны ханш суларлаа. Хэдийгээр АНУ, Ираны харилцан гал нээх тохиолдол намжсан ч Ормузын хоолойд газрын тосны тээвэрлэлт энгийн үеийнх шигээ болтол хугацаа шаардлагатай.

Сэтгэгдэл ( 0 )