Саудын Араб улс Улаан тэнгисийг чиглэсэн чухал дамжуулах хоолойгоор түүхий нефтийн нийлүүлэлтээ сэргээснээр газрын тосны уналаа. Зах зээл дээрх брент төрлийн газрын тосны фьючерс ханш баррель тутамдаа 99.1 ам.долларт хүрсэн бол WTI төрлийн газрын тосны фьючерс ханш 90.17 ам.долларт хүрчээ. Ингэснээр хоёр долоо хоногийн өмнө 100 ам.доллароос дээш гарч өсөөд байсан газрын тосны ханш унаад байна. Сүүлийн зургаан хоногт брент төрлийн газрын тосны ханш 9 орчим хувиар унасан юм.
Нийлүүлэлт сайжрах өөдрөг хүлээлт үүсэж, НҮБ-ын зүгээс АНУ-Ираны дайныг зогсоох дипломат шахалт нэмэгдэж буй нь ийнхүү газрын тосны ханш буурахад нөлөөлжээ. Хэрэв цаашид бодитоо үр дүнд хүрч чадвал үүнээс ч доош унаж магадгүйг шинжээчид таамаглаж байна. Гэвч Доналд Трампын хүчтэй мэдэгдэл газрын тосны ханшийг хэлбэлзүүлэх эрсдлийг нэмэгдүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )