Газрын тосны ханш сүүлийн 4 сарын дээд түвшинд хүрлээ

Б.Сэцэн | Zindaa.mn
16 минутын өмнө

Ойрх Дорнодын хямрал газрын тосны тээвэрлэлтэд нөлөөлж эхэлсний дараа газрын тосны ханш сүүлийн дөрвөн сарын дээд түвшинд хүрч өслөө. Тухайлбал брент төрлийн түүхий газрын тосны фьючерс ханш баррель тутамдаа 108.44 ам.долларт хүрсэн бол WTI төрлийн түүхий газрын тосны фьючерс ханш баррель тутамдаа 103.17 ам.долларт хүрсэн байна.

Тухайн хоёр төрлийн газрын тосны бенчмарк 6% болж өсжээ. Энэ нь долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад даруй 13% өссөн үзүүлэлт аж. Ираны талыг баримталдаг хутисууд Йеменийн Мока боомтод хяналт тогтоосон нь Улаан тэнгисийн тээвэрлэлтэд саад болж буй. Ялангуяа Ормузын хоолойн тээврийн хөлөг онгоцнууд руу чиглэсэн халдлага саарахгүй байна. Чухам иймээс шинжээчид олон сараар үргэлжлэх тасалдал үүсэж магадгүй гэж сэрэмжилж байгаа юм.

ОПЕК-ийн сарын тайланд дурдсанаар дэлхийн газрын тосны эрэлт 2026 онд өдөрт 380 мянган баррель болгон бууруулсан. Ингэснээр геополитикийн шалтгаанаас үүдэн 2026 онд тав дахь удаагаа бууруулсан нь энэ юм. Ройтерс агентлагийн мэдээлснээр ОПЕК-ийн газрын тосны гарц наймдугаар сард 640 мянган баррельээр буураад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top