Газрын тосны ханш аажмаар саарч эхэллээ

Б.Сэцэн | Zindaa.mn
54 минутын өмнө

Саудын Араб улс Оманы нутгаар дамжуулан түүхий газрын тос тээвэрлэх санал тавьсны дараа дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш аажмаар саарч эхэллээ. Брент төрлийн газрын тосны фьючерс ханш 0.2 хувиар буурч баррель нь 105.64 ам.доллар болсон бол WTI төрлийн газрын тосны фьючерс ханш 0.3% буурч баррель нь 102.1 ам.долларт хүрчээ.

Ийнхүү алгуур буурч байгаа нь АНУ-Хятадын дээд хэмжээний уулзалтаас өмнө Ойрхи Дорнодын хурцадмал байдал намжих хүлээлт үүсээд байгаа юм. Газрын тосны ханш энэ сар гарснаас хойш даруй 20% өссөн нь АНУ-Ираны дайнтай холбоотой. Цаашид Доналд Трампын гаргах шийдвэрээс шалтгаалан газрын тосны ханш хэлбэлзэлтэй байна. Учир нь ердөө нэг сарын өмнө 80 орчим доллар дээр хадгалагдаж байсан газрын тосны ханш 100 доллароос давсан. Хэдийгээр газрын тосны ханш алгуур боловч бууж байгаа ч энэ сарын туршид 100 ам.доллароос буурахгүй гэж тооцжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top