Газрын тосны ханш хоёр хоног дараалж өслөө

Б.Сэцэн | Zindaa.mn
44 минутын өмнө

Ойрх Дорнодод нийлүүлэлтийн сүлжээ тасалдаж байгаатай холбоотойгоор газрын тосны тосны ханш хоёр дахь хоногтоо өслөө. Ирэх арваннэгдүгээр сарын газрын тосны фьючерс ханш өссөн дүнтэй байна. Тухайлбал брент төрлийн газрын тосны фьючерс ханш 1.7 ам.доллароор өсч, баррель тутамдаа 106.99 ам.доллор болжээ. Харин WTI төрлийн газрын тосны фьючерс ханш 1.4 ам.доллароор өсөж, 94 ам.долларт хүрээд байна. Ингэснээр өчигдрийн арилжаанаас нэг ам.доллароор өсөөд байна.

Хэдийгээр Ойрх Дорнодын байдал хурцадмал байгаа ч Саудын Араб, Арабын нэгдсэн эмирт улсуудын нийлүүлэлт нэмэгдэж, түүхий өдийн экспорт есдүгээр сард өдөрт 12.8 сая баррель болж өссөн. Гэвч АНУ болон Ираны дайн намжих нөхцөл байдал ажиглагдахгүй багйаа нь ханган нийлүүлэлтийн сүлжээнд томоохон асуудал болсоор байгаа юм. Ираны зүгээс тодорхой нөхцөл тавьж, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Ормузын хоолойг нээнэ гэсэн ч АНУ-ын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top