АНУ болн Ираны дайны мухардал, ОХУ-ын газрын тосны байгууламжийг чиглэсэн Украины дронын халдлага зэргээс шалтгаалж дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш дөрөв дэх өдрөө дараалж өслөө. Одоогийн байдлаар брент төрлийн газрын тосны ханш 0.3% чангарч, баррель тутамдаа 91 ам.долларт хүрчээ. Харин WTI төрлийн газрын тосны үнэ 0.4% чангарч баррель тутамдаа 85 орчим ам.доллароор арилжаалагдаж байна.
Цагийн байдлыг харвал хар тэнгисийн эрэг орчимд Украины дронын халдлага эрчимжсээр байна. Ингэснээр ОХУ-ын далайгаар тээвэрлэх газрын тосны экспорт буурч, дөрөвдүгээр сарын сүүлээс хойших доод түвшинд хүрээд байна. Тухайлбал тус улсын дөрвөн долоо хоногийн хугацаанд газрын тосны экпорт өдрийн 3.58 сая баррель болсон байна. Украины арми Оросын боловсруулах үйлдвэрээс гадна, тээвэрлэх боомт, хөлөгө онгоцнууд руу халдаж байгаа юм.
АНУ болон Ираны хувьд дайн эцэслэгдэх хүлээлт бага байна. Учир нь Ираны зүгээс АНУ-ын элт өдөөн хатгалга, өөрсдийн тулган шаардлагаа зогсоохгүй бол сөрөг довтолгоо явуулна гэдгээ мэдэгдсэн. Уг нь энэ оны дөрөвдүгээр улиралын сүүлээр хоёр тал тохиролцох таамаг байсан ч аль, аль нь буулт хийхгүй байгаагаас үүдэн газрын тос болон хөрөнгийн зах зээлийн арилжааг савлуулаад байна.

Сэтгэгдэл ( 0 )