Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хотын агаарын чанарын мэдээллийг иргэдэд илүү ойлгомжтой, хүртээмжтэй хүргэх зорилгоор агаарын бохирдлыг газарзүй, цаг уурын онцлогтой нь уялдуулан 3D хэлбэрээр дүрслэх интерактив системийг нэвтрүүллээ.
Шинэ систем нь агаарын чанарын хяналт-шинжилгээний автомат станцуудын бодит мэдээллийг Улаанбаатар хотын уул нуруу, хотгор гүдгэр, голын хөндий, ай сав, газрын гадаргын өндөршил зэрэг газарзүйн мэдээлэлтэй уялдуулан орон зайн болон цаг хугацааны хувьд дүрслэн харуулах боломжтой болсон.
Агаарын бохирдлыг гурван хэмжээст байдлаар харах холбоос: https://weather.gov.mn/air3d/
Тус интерактив зураглалаар:
Мөн 24 цагийн мэдээллийг 96 кадраар хөдөлгөөнт байдлаар дүрслэн харуулах бөгөөд ингэснээр агаарын чанарын өөрчлөлт цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдөж байгааг үзэх боломж бүрдэж байна.
Иймээс агаарын бохирдлыг зөвхөн автомат станцын цэгэн хэмжилтийн тоон мэдээллээр бус, хотын газарзүйн тогтоц, газрын гадаргын өндөршил болон цаг хугацааны өөрчлөлттэй нь уялдуулж 3D орчинд дүрслэх нь агаарын чанарын нөхцөл байдлыг илүү бодитой, ойлгомжтойгоор харах боломжийг бүрдүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )