Хот хоорондын зорчигч тээврийн үнэ ирэх сарын 5-наас нэмэгдэнэ

54 минутын өмнө

Шатахуун, дизель түлшний үнэ нэмэгдэж, тээврийн хэрэгслийн ашиглалт, үйл ажиллагааны зардал өсөж байгаатай холбогдуулан хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үнэ тарифыг шинэчлэн нэмэгдүүлэхээр болжээ.

Тодруулбал, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний үнэ тарифыг 2026 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн нэмэгдүүлэх юм.

Энэхүү шийдвэр нь шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан нэмэгдэж буй зардлыг зохицуулах, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг хэвийн, тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой аж.

Эх сурвалж: Автотээврийн Үндэсний Төв

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top