Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр /2026,06,17/ гуравдахь өдрөө үргэлжилж байна.
Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд иргэд олон нийт, жолооч тээвэрчдэд зориулсан хөнгөлөлт, чөлөөлөлт, урамшуулалт аянуудыг танилцуулахаас гадна ИНЕГ, МИАТ, Төмөр замын газар, “Монголын төмөр зам”, “Тавантолгой төмөр зам”, “Автотээврийн үндэсний төв, УБТЗ зэрэг харьяа Зам тээврийн яамны харьяа 22 байгууллага иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.
Тухайлбал тус өдөрлөгийн үеэр АТҮТ-өөс, Тээврийн хэрэгслийн импортын бүртгэл, шилжилт хөдөлгөөн хийх, улсын дугаар хадгалах, хадгалсан дугаар олгох, дугаар солих, гээгдүүлсэн төмөр дугаар олгох, тээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөж олгох, солих, лавлагаа гаргах, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг явуулын тоног төхөөрөмжөөр хийх, жуулчин тээврийн наалт олгох, мэргэшсэн жолоочийн шалгалт авч, үнэмлэх олгох зэрэг төрийн үйлчилгээг газар дээр нь хүргэн ажиллаж байна.
Түүнчлэн энэ жил 70 жилийн ойгоо тэмдэглэж буй Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч, Сүхбаатарын одонт "МИАТ" ТӨХК-иас нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр онгоцны тийзийн үйлчилгээ, бусад мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэн ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )