Хар салхины улмаас Улаанбаатар-Хонгконг чиглэлийн нислэгт өөрчлөлт орлоо

БНХАУ-ын өмнөд хэсэг буюу Хонгконгийн газар нутагт 2026.07.25-2026.07.26-ны хооронд хоёр өдрийн турш хүчтэй хар салхи дайран өнгөрөх ба тус өдрүүдийн хуваарьт нислэгүүд 07 дугаар сарын 27-ны өдөр үйлдэгдэхээр болж хойшлогдлоо.

07 дугаар сарын 25-ны өдөр төлөвлөгдсөн ОМ2971 аяллын дугаартай Улаанбаатар-Хонгконг чиглэлийн нислэг 07 сарын 27-ны 00:40 цагт OM2973 аяллын дугаараар “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас хөөрнө. Тухайн өдөр буцах нислэг буюу ОМ2972 аялалын дугаартай Хонгконг-Улаанбаатар чиглэлийн нислэг OM2974 нислэгийн дугаараар Хонгконгоос 05:55 цагт хөөрч, 10:35 цагт "Чингис хаан" Олон улсын нисэх буудалд бууна.

07 дугаар сарын 26-ны өдөр төлөвлөгдсөн ОМ297 аяллын дугаартай Улаанбаатар-Хонгконг чиглэлийн нислэг 07 сарын 27-ны 02:30 цагт OM297A аяллын дугаараар “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас хөөрнө. Буцах нислэг буюу ОМ298 аялалын дугаартай Хонгконг-Улаанбаатар чиглэлийн нислэг OM298A нислэгийн дугаараар Хонгконгоос 07:45 цагт хөөрч, 12:25 цагт "Чингис хаан" Олон улсын нисэх буудалд буух зохицуулалтыг тус тус хийв.

MIAT Mongolian Airlines

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top