ТЕНДЕР | 150 сая төгрөгөөр баавгайг амьдаар барих тор худалдаж авна

Э.Тэргэл | Zindaa.mn
41 минутын өмнө

Засгийн газрын нөөц сангаас баавгай барихад 1 тэрбум 88 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ дагуу баавгай баригч торыг 150 сая төгрөгөөр худалдан авахаар болжээ.

Тодруулбал, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас “Баавгай барих тоног төхөөрөмж (амьд баригч, тор) худалдан авах” нэртэй тендер зарлаад байгаа ба тендерийн нийт төсөвт өртөг 150 сая төгрөг гэсэн байна.

Уг тендерийг хялбаршуулсан цахим хэлбэрээр зохион байгуулах ба тендерийн материалыг аравдугаар сарын 16-ны өдрийн 10:00 цаг хүртэл хүлээн авч, 10:30 цагт нээхээр товложээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top