
Өнөөдөр буюу зургаадугаар сарын 15-ны өдрөөс Сүхбаатарын талбайд зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” эхэлж байна.
Хөгжил бол хөдөлгөөн. Зам, тээвэр бол улс орны эдийн засаг, бүтээн байгуулалт, худалдаа, аялал жуулчлал, ирээдүйн хөгжлийг холбож байдаг стратегийн чухал салбар юм.
Өнөөдөр Монгол Улсын зам, тээврийн салбар иргэд, олон нийт та бүхэнд үйл ажиллагаагаа нээлттэй танилцуулж байна.
Тухайлбал. Монгол Улсын Засгийн газрын “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгын хүрээнд зохион байгуулж буй “Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” 2026 оны 06 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.
Нээлттэй өдөрлөгөөр Зам, тээврийн салбарын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, мэдээ мэдээлэл өгөх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэх юм.
Мөн иргэд олон нийтэд чиглэсэн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, улсын дугаар олголт, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл, тээврийн хэрэгслийн лавлагаа, хасалт бүртгэл, ачаа болон зорчигч тээврийн мэдээлэл, мэргэшсэн жолоочийн шалгалт, зөвлөгөө, онлайн тасалбарын системийн танилцуулга зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой.
Энэ үеэр иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг газар дээр нь хүлээн авч, зарим асуудлыг шуурхай шийдвэрлэн ажиллах болно.
Эрхэм таныг зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т хүрэлцэн ирэхийг урьж байна.












Сэтгэгдэл ( 0 )