Хар салхины улмаас МИАТ хуваарьт нислэгүүддээ өөрчлөлт орууллаа

38 минутын өмнө

Хар салхины улмаас 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн OM501/OM502 дугаартай нислэгүүдийн хуваарьт өөрчлөлт орж, 9 дүгээр сарын 22-ны өдрийн дараах цагийн хуваарийн дагуу үйлдэхээр боллоо.

2026 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр:

  • OM501A нислэг Улаанбаатараас 05:00 цагт хөөрч, 09:55 цагт Нарита нисэх буудалд бууна.
  • OM502A нислэг Нарита нисэх буудлаас 12:00 цагт хөөрч, 16:35 цагт Улаанбаатарт бууна.

Нислэгийн цагийн хуваарийн өөрчлөлттэй холбоотой бусад санал хүсэлтийн талаар 11-333-999 дугаарт холбогдоно уу. Зорчигч үйлчлүүлэгч та бүхэн нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс хэрэгжүүлж буй дээрх өөрчлөлтөд хүлээцтэй хандахыг МИАТ ТӨХК-иас үйлчлүүлэгчдэдээ анхаарууллаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top