Гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны хэрэглээнд үзүүлдэг 50 хувийн нэмэлт хөнгөлөлтийг цуцалж, тогтоосон хэмжээнээс давсан цахилгааны төлбөрийг бүрэн тооцохоор болсон байна.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2026 оны 488 тоот тогтоолоор шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг арваннэгдүгээр сарын 1-нээс 2027 оны гуравдугаар сарын 31 хүртэл хэрэгжүүлэхээр зохицуулсан. Энэхүү шинэ зохицуулалтын дагуу 220 вольтын сүлжээнд холбогдсон өрхийн сарын 1500 кВт.цаг хүртэлх шөнийн хэрэглээний төлбөрийг 100% хөнгөлөх боловч энэ хэмжээнээс дэвсэн хэрэглээнд хөнгөлөлт тооцохооргүй болжээ. Өмнө нь бүрэн хөнгөлөх дээд хэмжээнээс илүү гарсан цахилгааны төлбөрийг 50% хөнгөлдөг зхицуулалттай байв.
Уг нь шөнийн тарифын хөнгөлөлт нь гэр хорооллын өрхүүдийг цахилгаан халаалт ашиглахад дэмжлэг үзүүлэх, нүүрсний хэрэглээг бууруулах замаарагаарын бохирдлыг багасгах зорилготой байсан. Одоо шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлснээр цахилгаан халаалттай өрхүүдийн зардал нэмэгдэх эрсдэлтэй болоод байна.

Сэтгэгдэл ( 1 )
adilxan baix xeregtei.