Багануурын батарей хуримтлуурын станц 43.1 сая кВт/ц эрчим хүч нийлүүлжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
14 минутын өмнө

Багануур дүүрэг дэх 50 МВт-ын батарей хуримтлуурын станц он гарснаас хойш эхний найман сарын байдлаар 43.1 сая кВт/ц эрчим хүч нийлүүлжээ. Зөвхөн наймдугаар сард гэхэд л төвийн системд 5.8 сая кВт/ц эрчим хүч нийлүүлээд байна. Станцын хэвийн үйл ажиллагааг Улаанбаатар хотын Хөгжлийн корпорац ХК хариуцаж байгаа юм.

Батарей хуримтлуулрын станц нь шөнө эрчим хүчний хэрэглээ бага үед илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, өдрийн оргил ачааллын үеэр нийлүүлдэг ажээ. Тухайлбал өдрийн оргил ачаалал, шөнийн бага ачааллын хооронд 300-400 МВт эрчим хүчний зөрүү гардгийг хуримтлуулж эрчим хүч бэлтгэдэг юм.

Багануурын батарей хуримтлуурын станцыг БНХАУ-ын “Энвижн энержи” компани барьж, туслан гүйцэтгэгчээр дотоодын компани ажиллажээ. Уг станцын нийт төсөвт өртөг 293.5 тэрбум төгрөг байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top