Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд цахилгаан, эрчим хүчинд холбогдоогүй 2021 өрх, хүчдэлийн уналттай 580 өрх байгаа аж. Тухайбал Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийт 12 хорооны 737 айл өрх цахилгаангүй, найман хорооны 360 өрх хүчдэлийн уналттай байгаа аж.
Мөн зураг төсөвтэй болон одоо ажил нь эхлээд явж байгаа 11, 20, 33 дугаар хорооны 1,284 айл өрх цахилгаангүй, 20, 33 дугаар хорооны 220 айл, өрх хүчдэлийн уналттай байгаа аж. Нийт 2,601 айл өрхийг цахилгаан, эрчим хүчээр хангах ажлын мэдээллийг төсөвт тусгах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
Ташрамд дурдахад энэ онд гэр хорооллын гэрэл цахилгаангүй болон хүчдэлийн уналттай айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах ажилд нийслэлийн төсвөөс 10 тэрбум төгрөгийг төсөвлөсөн юм.

Сэтгэгдэл ( 0 )