“Өвлийн идэш-2026” нэгдсэн худалдаа энэ сарын 25-нд Төв цэнгэлдэхэд эхэлнэ

10 минутын өмнө

Нийслэлийн иргэдийн өвлийн идэшний хэрэгцээнд зориулсан “Өвлийн идэш-2026” мах, сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг арваннэгдүгээр сарын 25-29-ний өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.

Тус арга хэмжээнд Монгол Улсын 21 аймгийн малчин, хоршоологчид оролцож, эрүүл ахуйн шаардлага хангасан мах, дайвар бүтээгдэхүүн, сүү, цагаан идээг дундын зуучлалгүйгээр, тогтвортой үнээр худалдаалах юм.

Худалдааг зохион байгуулснаар малчид, үйлдвэрлэгчдийг хэрэглэгчидтэй шууд холбож, иргэдийг чанартай, боломжийн үнэтэй хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилготой аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top