Баянзүрх дүүргийн иргэдийн спортын XIV наадам эхэллээ

10 минутын өмнө

Баянзүрх дүүргийн иргэдийн спортын XIV наадам албан ёсоор нээлтээ хийлээ. Дүүргийн иргэдийн дунд биеийн тамир, спортыг түгээн дэлгэрүүлэх, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, хороодын иргэдийн хамтын оролцоо, нөхөрлөл, эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой тус наадам энэ жил 14 дэх удаагаа зохион байгуулагдаж байна.

Наадмын нээлтийн үеэр Баянзүрх дүүргийн дүүргийн засаг дарга И.Баттөгс нийт баг тамирчид, хөгжөөн дэмжигчдэд баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсэн ерөөлөө. Мөн спорт нь иргэдийг нэг зорилго, хүсэл тэмүүллийн дор нэгтгэж, нөхөрлөл, харилцан хүндлэл, хамтын итгэлийг бий болгодог чухал ач холбогдолтойг онцоллоо.

Эрүүл, идэвхтэй иргэд бол дүүргийн хөгжлийн үндэс бөгөөд биеийн тамир, спортоор тогтмол хичээллэх нь эрүүл мэндээ хамгаалахаас гадна гэр бүл, үр хүүхэд, ойр дотнын хүмүүстээ зөв үлгэр дуурайл үзүүлэх чухал ач холбогдолтой юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top