БЗД | Гамшгаас хамгаалах команд штабын сургууль танхимын сургалтаар эхэллээ

20 минутын өмнө

Нийслэлийн Засаг Даргын 2026 оны А/71 дүгээр захирамжийн дагуу Баянзүрх дүүрэгт Гамшгаас хамгаалах команд штабын дадлага, сургуулийг зохион байгуулж байна.

Дадлага сургуулийн нээлт өнөөдөр Баянзүрх дүүргийн Соёлын ордонд болж, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс нар нээж, дадлага сургуулийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Удирдах бүрэлдэхүүний сургалтад дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, 43 хорооны Засаг дарга нар, ерөнхий болон тусгай зориулалтын мэргэжлийн ангийн 200 орчим хүн оролцож байна.

Гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургуулийн хүрээнд дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнд танхимын сургалт зохион байгуулж байна.

 

 

Сургалтаар болзошгүй гамшгийн үед Онцгой комиссын бүрэлдэхүүн шуурхай хариу арга хамжээг авах арга зүйд сургах чиглэлээр дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хороодын Засаг дарга, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын удирдах бүрэлдэхүүнд хүч хэрэгслийн харилцан ажиллагааг зохион байгуулах, гамшгаас хамгаалах төлөвлөлт, хариу арга хэмжээний уялдаа, хамтын ажиллагааг хангах чиглэлээр мэдлэг ойлголтыг дээшлүүлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top