Гамшгаас хамгаалах команд штабын дадлага, сургуулилтад баянзүрх дүүрэг 92.2 хувь буюу маш сайн үнэлэгдлээ.
Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/71 дүгээр захирамжийн хүрээнд дүүргийн “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийн штабын сургууль 2026 оны 11 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд боллоо.
- Бэлэн байдлын үзлэгт дүүргийн Онцгой комисс, 8 гамшгаас хамгаалах алба, 12 мэргэжлийн ангийн нийт 200 гаруй ажилтан алба хаагч оролцлоо.
- Дүүргийн цагдаагийн газраас 23 алба хаагч, 3 албаны машинтайгаар хамтран ажиллалаа.
- Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга И.Батзаяагаар ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй баг гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад оролцож, гамшгийн үед ажиллах бэлэн байдал, хариу арга хэмжээ авлаа.
Сэтгэгдэл ( 0 )