Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн Баянзүрх дүүрэгт зохион байгуулагдлаа

2026 оны 10 сарын 05

“Жанжин клуб"-т зохион байгуулагдсан тус шуурхай зөвлөгөөнд Нийслэл болон Баянзүрх дүүргийн удирдах ажилтнууд оролцож, цаг үеийн асуудлаар санал, мэдээлэл солилцов.

Хурлаар,

  • Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах асуудлыг хэлэлцэж, өнөөгийн нөхцөл байдалтай танилцав.
  • Намрын улирлын мод тарилтын үр дүнг хэлэлцэв.
  • Улирлын томуугийн дархлаажуулалтын нөхцөл байдалтай танилцав.
  • Мөн шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн байршил, нөөцийн асуудлаар санал, мэдээлэл солилцов.

Хурлын үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс дүүрэгтэй холбоотой асуудлаар танилцуулга, мэдээлэл хийлээ.

Тэрбээр,

  • Баянзүрх дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил ямар түвшинд байгааг дурдав.
  • Намрын улирлын мод тарилтын үр дүнг танилцуулав.
  • Дүүргийн хэмжээнд хийгдсэн болон хийгдэж буй онцлох бүтээн байгуулалтын ажлууд, тэдгээрийн нөхцөл байдлыг танилцуулав.
  • Мөн бүтээн байгуулалттай холбоотойгоор дүүргийн хэмжээнд тулгамдаж буй асуудлуудыг дурдаж, Нийслэлийн зүгээс боломжит байдлаар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Хурлын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва холбогдох байгууллагууд, алба хаагчдад үүрэг, чиглэл өгч ажиллалаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Jones-Maxie (151.240.56.3)  2026 оны 10 сарын 06

POWERFUL LOVE SPELLS TO BRING BACK HUSBAND AND WIFE\nMy heart was broken when my Ex-wife file for a divorce, I never believe i could ever get her back to love me again due to what I did to her until Dr Vusi brought her back within 24hours with a powerful love spell. He is reliable for positive result. contact the spell caster for love spell on email: drvusispells@gmail.com or WhatsApp him 393510869960

0  |  0
нарангэрэл (192.82.65.208)  2026 оны 10 сарын 05

сог туу гаар жолоо барьсан гээд байгаа новшнуудыг яөгөөд яллахгүй байгаа юм бэ

0  |  0
Top