"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-нд болно

41 минутын өмнө

 

"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа 11-р сарын 15-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

Нийслэлийн хүн амын өвлийн улирлын хүнсний хэрэгцээнд зориулж малчин, хоршоологчдын бэлтгэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс хэрэглэгчдэд шууд хүргэх, борлуулалтыг өргөжүүлэх зорилгоор "Идэш 2026" өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.

Өргөтгөсөн худалдаанд оролцож малын мах, цагаан идээ, жимс, жимсгэнэ зэрэг бүтээгдэхүүнээ борлуулах хүсэлтэй малчин, хоршоологчид материалаа бүрдүүлж оролцоно уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top