Ерөнхий сайд Н.Учрал Баянзүрх дүүргийн ахмадын төвд ажиллалаа

56 минутын өмнө

Арваннэгдүгээр сарын нэгнээс 413 мянган ахмадын дансанд суурь тэтгэвэр 100-300 мянган төгрөг нэмэгдэн орж байна. Гурван давхаргат тэтгэврийн тогтолцооны эхлэл болох суурь тэтгэвэр нь нийгмийн даатгалын сангаас бус, улсын төсвөөс олгож байгаа нэмэлт орлого юм.

Ерөнхий сайд Н.Учрал Баянзүрх дүүргийн Ахмадын төвд ажиллаж, ахмадуудтай уулзлаа. Цаашид тэтгэврийн рефром хэрхэн хэрэгжих болон 2027 оны төсвийн төсөл, Засгийн газрын бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл хүргэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top